YIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригджээ. Хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм  бөгөөд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг. Чойжин ламын сүм музейн Монгол нэр нь “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээдэг. YIII Богд шарын шашны хүн байсан хэдий ч улааны шашныг хүлээн зөвшөөрдөг байсан учраас энэ хийдэд сар бүр 4-5 удаа ирдэг байжээ.

YIII Богд гэгээний төрсөн дүү Лувсанхайдав нь 1872 онд Түвдийн Шолао хэмээх газарт Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон төрж 1874 онд хоёр настайдаа Монголд иржээ. 1883-1884 онд Богд гэгээний багш Балданчоймбол хэмээх Ёнзонхамба Лувсанхайдавт Чойжин сахиус оршиж байна хэмээн тодорхойлоод Түвдээс тусгайлан Чойжин Сэтэв ламыг урьж Лувсанхайдавыг Чойжин болгох замд нь оруулж, Хүрээний Монгол лам Лувсанпэлжээгээр Чойжин буух бүх уншлага ном заалгажээ.
э лам дараа нь Чойжин буух үед нь хэлмэрч хийж өгдөг Гомбо буюу Сойвон лам нь болжээ. Лувсанхайдавыг анхны удаа Чойжин буухад нь YIII Богд гэгээн залран ирж үзээд хадаг барьж хүндэтгэл үзүүлжээ. Дараа нь Богд хаант Монгол улсыг байгуулсны дараа “Монголын шашны гол Чойжин сахиулсан ариун явдалт, чин сүсэгт гүртэмбэ, гүжир хамба эрдэнэбилэгт, тунгалаг бишрэлт хутагт” хэмээх цол, хутагтын тамга, чойжин сахиусны тамга, өршөөлийг хөгжүүлэгч сүмийн тамга зэргийг тус тус шагнажээ. Лувсанхайдавын “Чойжин буух” зан үйлд нь зориулж Занхан сүмийг барьсан бөгөөд сард зургаагаас доошгүй удаа Чойжин буудаг байжээ. Тэрээр 1918 онд Чойжин бууж байх үедээ ухаан алдан унаж жанч халсан юм.

Гол сүм: Сүмийн хойморт Бурхан багш Модголжибуу, Шаарибуу хоёр  шавьтай, баруун талын олбог дээр энэ сүмийн эзэн Чойжин лам,  зүүн талын олбог дээр Чойжин ламын багш Ёнзон хамба тус тус заларсан байдаг. Чойжин лам 1918 онд шашны нэгэн үйл ажиллагааны үеэр нас барсан бөгөөд шарил нь бүрэн шатаж занданшуулах боломжгүй болсон байжээ. Иймд түүний чандарыг оролцуулан цаасан шуумлын аргаар баримлыг нь бүтээжээ. Харин багшийг нь нас барахад занданшуулсан бөгөөд 1910 онд суугаа чигээрээ бие баржээ. Гол сүмд  Чойжин ламын дараах том лам нар суудаг байсан 4 олбог бүхий суудал, цамын ёслол болон өдөр тутмын хурал номын үеэр хэрэглэж байсан шашны хөгжмүүд, 16 Найдан шавь нарыг дүрсэлсэн чулуун барын зурагнууд, Насны гурван шүтээний танка зураг, цамын багнуудыг байрлуулсан бөгөөд эдгээрийг XIX зууны үеийн хүрээний урчууд бүтээжээ.


с музейн үнэт үзмэрийн нэг нь Жамсран бурхны цамын баг, хувцас бөгөөд Xүрээний алдарт урлаач Пунцаг-Осор бүтээжээ. Нүүрний баганд нь 7 мянган улаан шүр орсон бөгөөд хүнд нь 30 килограмм хүрдэг. Нийт хувцас хэрэглэлийн хамт 70 килограмм болдог. Хөмсөг, сахал, бүсийг нь  алтаар урлаж, хувцсыг нь уран хатгамалаар чимэглэжээ. Эсрэг талд нь байх Гомбо бурхны цамын баг, хувцасны цагаан өнгийн чимэглэл нь зааны ясаар хийгдсэн бөгөөд мөн адил тус музейн үнэт үзмэр юм. 18 настай эмэгтэй хүний шилбэний ясаар хийсэн ганлин бүрээ, гавлынх нь ясаар хийсэн дамар, 16 Найдан шавь нарын зэс хөөмөл баримил,  мянган ширхэг Бурхан багш ба Богд Зонховын шавар баримал, Эрлэг номун хааны баримал, “халуун ба хүйтэн там”-ын дүрслэл зураг, “Майдарын болон Авидын орон” хэмээх хоёр модон сийлбэр, “Оточ найман Манал” бүхий хадагны утсаар хатгасан бүтээл гэх хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байдаг.

Гол сүмтэй шууд залгаа Занхан сүм: Хойморт нь YIII Богд хааны сэнтий байх бөгөөд сард 4-5 удаа морилон ирж төр шашны ирээдүйн хэргийг асууж Чойжин буулгуулдаг байжээ.
йжин ламтан догшин бурхдын сүнсийг өөрийн биед дуудаад тэдгээр догшин бурхдын үйлдэл хөдөлгөөнийг хийдэг байсан бөгөөд түүнийг Чойжин буух гэдэг байжээ. Тус сүмийн баруун талаар ойролцоогоор 2 метр өндөр Чойжин буюу догшин бурхад болох шашныг хамгаалагч Очирваань, Найжинчойжин бурхад, хурдан морины сахиус Дамдинсамдүв, шарын урсгалыг үндэслэгч Богд Зонхов, улааны урсгалыг үндэслэгч Ловон Бадамжунай, “юм”-аа тэвэрсэн Жигжид бурхан, ажил үйлсийг бүтээгч Пэрэнлэйжалбуу, морь унасан дайны бурхан Зэмэрчойжин, эмэгтэй хүнийг бүх муу юмнаас хамгаалдаг Дашцэрмээ охин тэнгэр, хамгийн хүчтэй баян болгогч Доржүгдэн, шашны тэрсүүтнийг дарагч баатар Рэгдэндагва нарын баримлууд байдаг. Сүмийн таазнаас  тамын орныг дүрсэлсэн зураглалууд унжих ба нүгэл үйлдсэн хэн ч бай тамын оронд очоод ийнхүү зовж шаналдаг гэсэн утгыг илэрхийлдэг.

Бурхан багшид зориулж барьсан Зуугийн сүм: Хойморт нь Бурхан багшийн өнгөрсөн, одоо, ирээдүйн дүр болсон Одсэр, Будда, Майдар бурхад байдаг. Өмнөх тахилын ширээн дээр Төрийн долоон эрдэнэ, эргэн тойрон хананд 16 Найдан шавь нарыг бясалгал хийж байгаа дүрийг илэрхийлсэн цаасан шуумал баримлууд, сүмийн үүдэнд Арван хангал бурхдын нэг Балданлхам, баруун талд нь шашныг хамгаалагч Найжинчойжин бурхны баримал бий.


Ариун нандин шүтээний нууц тарнийн сүм Ядам сүм: Чойжин лам зөвхөн өөрөө орж ирж бясалгал хийдэг байсан сүм бөгөөд  арга билгийн нэгдэл оршдог хос бурхдууд байдаг. Хойморт нь Чойжин ламын гол шүтээн, Энэтхэгийн 84 шидтэн бурхны нэг Дүвчиннагважүдэг заларсан байдаг. Түүний дээд талд модон гүнгэрваанд Цагаан дарь эх, Аюуш, Жүдэрнамжил хэмээх насны бурхад, өмнөх тахилын ширээн дээр Шашны найман тахил, сүмийн зүүн талд Жамсран бурхны модон сийлбэр, сүмийн баруун дээд талд таван тивийн хүмүүсийг илэрхийлсэн хүний дүрснүүд өлгөөтэй байдаг. Хооронд нь уяагаар амнуудыг нь холбосон байдаг нь хүмүүс оюун ухаан, хэл яриагаараа  нэгддэг гэдгийг бэлгэдсэн утгатай. Хоёр багананд дуу чимээ гаргаж муу юмыг үргээх бэлгэдэлтэй буу өлгөөтэй байдаг. 

Анхдугаар богд Г.Занабазарт зориулан барьсан Энх амгалангийн сүм: Сүмийн хойморт Г.Занабазар өөрийгөө дүрслэн хийсэн баримал, хоёр талд нь Аюуш бурхан, Бурхан багш хоёр шавьтайгаа заларсан байдаг. Дээд талд нь Насны гурван шүтээний цаасан шуумал байдаг бол сүмийн голоор Өндөр гэгээн Г.Занабазар, түүний шавь нарын урласан бурхдын баримал, хятад, түвд хийцийн баримлууд, япон хийцийн Богд Зонховын баримал, Өндөр гэгээний өөрөө авчирсан энэтхэг хийцийн “хүрэл суварга” гэх мэт ховор нандин үзмэрүүд бий. Сүмийн эргэн тойрон хананд 16 найдан шавь нараар төлөөлүүлэн хүний 16 зан чанарыг харуулсан ууртай, тайван, харамч, уйтгартай, залхуу, энэрэнгүй, зальтай, ажилсаг, хөгжилтэй, бялдууч, сайхан сэтгэлтэй гэх мэт Найдан бурхадын цаасан шуумал бүтээлүүд байдаг.


1939 онд Улсын 1 дүгээр зэргийн хамгаалалтанд авсан бөгөөд чанх ард нь 1951 онд Засгийн газрын ордныг барьснаар  тус сүмийн Чойжин сахиуснууд Монгол төрийг сахин хамгаалж байдаг гэсэн утгыг агуулж буй ажээ. Мөн ордны орой дээрхи Төрийн далбаа, Чойжин лам сүм музейн Гол сүмийн алтан ганжиртай нэг шугаманд давхцан байрладаг байна. Тус музей нь 1960 он хүртэл судалгаа шинжилгээний ажил болон тусгай зөвшөөрөл бүхий гадаадын төлөөлөгчдөд захиалгаар үйлчилдэг хаалттай музей байжээ. Тус музей нь түүхийн тодорхой цаг үед амьдарч байсан шашны нөлөө бүхий том ламын төлөө баригдсан бөгөөд дахин давтагдашгүй шашны урлагийн эх бүтээлүүдийг хадгалж үлдсэн онцлогтой төдийгүй энэ нь тухайн хутагт ламын сүр хүчийг илтгэн олныг бишрүүлсэн утга агуулгатай юм.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн зүүн талд

Утас: 328547, 324788

Цагийн хуваарь:   

  • Өвөл: 1/X-31/V 10:00- 16:30 Ням, Даваа амарна
  • Зун : 30/IX-1/VI  09:00-18:00 Ням, Даваа амарна

  • Монгол, гадаад том хүн 8,000 төгрөг
  • Оюутан 3,000, хүүхэд 1,500 төгрөг
  • Фото зураг 50,000 төгрөг
  • Видео бичлэг 100,000  төгрөг

Источник: touristinfocenter.mn

В 1875 году шестилетний Богдо-гэгэн VIII прибыл в Монголию вместе со своим младшим братом Лувсанхайдавом (1871—1918). Когда Лувсанхайдаву исполнилось 12 лет, личный учитель Богдо-гэгэна Балданчоймбол решил сделать из него прорицателя и в 1884 году пригласил из Тибета чойджин-ламу Сэтээва для исполнения ритуала нисхождения в ребёнка духа-провидца (чойжин). Совместно с ним ритуал нисхождения исполнил и ургинский лама Лувсанпэлжээ. Главными духами-провидцами, на которых опирался Лувсанхайдав в своей практике, стали Найчин-чойжин, Зэмэр-чойжин и Дордже Шугден. Предполагалось, что эти духи станут опорой монгольской государственности и помогут изгнать маньчжурскую власть из Халхи. Сам Лувсанхайдав был известен как поклонник «красной веры» и не придерживался общепринятой в школе гелуг практики целибата, женился.[1]


Первый храм, построенный для государственного чойжин-ламы в 1896—1902 годах в ургинском Зуун-хурэ на народные пожертвования, в 1903 году погиб в пожаре. Тогда Лувсанхайдав на собственные средства и средства собственной жены Сурэнхорло, — дочери управляющего китайским торговым кварталом Урги Маймачен, — начал создание нового каменного храма вокруг уже построенного на этом месте в 1891-1901 годах храма Зуу. В 1906 году Лувсанхайдав отправил императору Гуансюю сопровождённое подарками письмо, в котором заверил его в том, что в новом храме будут молиться за его долголетие и за прочность имперской власти, а также испрашивал официальное название для храма; в результате храм получил имя «Храм распространения милостей» (монг. Өршөөлийг хөгжүүлэгч сүм). В 1908 году строительство храмового комплекса было завершено. Богдо-гэгэн дал ему имя «Дворец, подавляющий все виды чёрных демонов и творящий великое неколебимое блаженство» (Хар, зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш).[2]

Вплоть до 1936 года в храме проходили службы, а в 1938 году, во время репрессий духовенства в Монголии храм был закрыт, и, вероятно, был бы снесён, однако в 1940 году по постановлению Учёного комитета Монголии храм было решено оставить в качестве памятника архитектуры. В 1941 году он был взят под защиту государства, а в 1942 году было принято решение использовать помещения храма под антирелигиозный музей (позже — «Музей истории религии»).


Источник: www.xn--b1aeclack5b4j.xn--j1aef.xn--p1ai

В самом центре Улан-Батора спрятана яркая жемчужина архитектуры и истории Монголии — храмовый комплекс Чойджин-ламы или по-монгольски Чойжин Ламын Сум, построенный в 20 веке под резиденцию государственного оракула Лувсанхайдава, брата VIII богдо-хана Джэбзундамбы.

Строительство храмового комплекса началось в 1904 г. под руководством архитектора Омбогийна, вдохновлявшегося в своей работе творчеством китайских зодчих. На одни украшения комплекса ушло 2 т чистого серебра. Строительство завершилось спустя 4 года и до самого 1938 г., когда по всей стране закрывались религиозные учреждения, храм оставался действующим.

Возможно, Чойжин Ламын Сум и не сохранился бы до наших дней и был снесен в годы монгольских репрессий, если бы в его помещениях в 1942 г. не было принято решение устроить антирелигиозный музей, который позже превратился в «Музей истории религии», также называемый музеем тибето-монгольского религиозного искусства.

Возможно, Чойжин Ламын Сум не сохранился бы до наших дней и был снесен, если бы в его помещениях не было принято решение устроить антирелигиозный музей, который позже превратился в «Музей истории религии».


Внешний вид залов музея, и по сей день работающего в храмовом комплексе Чойжин Ламын Сум, максимально приближен к обстановке, которую можно было лицезреть при жизни Лувсанхайдава. В богатейшей экспозиции музея сохранено множество культовых принадлежностей, относящихся к тибетскому буддизму. Среди них красивейшие рисунки танка, коллекция масок для церемоний Цам, множество привезенных из Тибета томов с буддийскими канонами и комментариями.

На территории комплекса располагается 5 храмов. В главном из них находятся такие реликвии как созданная в 18 веке статуя Будды Шакьямуни, статуя Лувсанхайдава и статуя Балданчоймболона, учителя богдо-хана, с его мумифицированными останками внутри. В Гонгханге (Храм Божественных хранителей) за главным залом стоит трон оракула и восхитительная статуя Яб-юм.

Первым из всего комплекса был построен храм Зуу, созданный в честь Будды Шакьямуни. Здесь можно увидеть 3 статуи Будды, выполненные из папье-маше.

В храме Ядам некогда проводились различные ритуалы, а сейчас находится коллекция бронзовых и деревянных статуэток Будды, некоторые из которых созданы знаменитым художником и скульптором, первым монгольским Богдо-гэгэном Занабазаром.

В Амгалане — Храме благоденствия — висит автопортрет самого Занабазара и стоит маленькая ступа, которая, по преданию, была привезена им в Улан-Батор из Тибета. Также внутри этого храма выставлены картины и скульптуры великого национального художника. Среди них Ратнасамбхава, Минтуг, Майдари Манья, Белая и Зеленая Тары.

Снаружи находится молельная, представляющая собой традиционную монгольскую юрту, рядом с которой располагается площадка для тантрических ритуалов, которую использовал Лувсанхайдава.

Источник: www.MyTravelBook.org


Categories: Другое

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.